БИЗНЕСИЙН СУРГАЛТ
СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-31

 

СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БИЗНЕСИЙНХЭЭ СТРАТЕГИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ СУУРЬ МЭДЛЭГ, ПРАКТИК АРГАЧЛАЛУУДЫГ "СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТААС АВААРАЙ.

1. Зорилго:ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар стратегиа зөв тодорхойлоход шаардлагатай өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хийх аргачлалууд болон стратегийн бодит кэйсүүдээс суралцана.


2. Хугацаа:2026.09.26 /Бямба/ 10:00-17:00 цаг

3. Хичээллэх газар: Монгол-Японы төв

4. Хамрагдах хүн:Компанийн менежмент, үйл ажиллагааны талаар суурь мэдлэг эзэмшихийг хүсэж буй бизнес эрхлэгчид болон шинэ ажилтнууд

5. Сургалтын төлбөр: 128,000₮

6. Хичээл заах багш: Б.Мөнхцог

-Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш

-Хөрөнгө оруулалтын зөвлөх                                                                      

-Санхүү эдийн засгийн их сургууль, цагийн багш

-ОЧУН Капитал ХХОС-ын сангийн менежерээр ажиллаж байсан

7. Хичээлийн агуулга:
*Стратегийн суурь ойлголт/Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, стратегийн бодлого, стратегийн 5Р/

*Гадаад орчны шинжилгээ/Макро орчны шинжилгээ, өрсөлдөөний 5 хүч/

*Дотоод орчны шинжилгээ/SWOT шинжилгээ, үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээ/

*Компанийн ерөнхий стратеги/зардлаар манлайлах стратеги, ялгарах стратеги/

*Компанийн бизнес загвар

*Стратегийн бодит кэйсүүд

8.Гэрчилгээ:Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.


9.Бүртгэл:
Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.

https://forms.cloud.microsoft/r/7E3dh6zHxW?origin=lprLink


10. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан:
business.course@japan-center.edu.mn

Цахим хуудас: www.japan-center.edu.mn